Saturday, 2017-11-25, 10:30 AM
Darkhan Mongolian Turkish School Graduates of 2006!
Welcome Guest | RSS
[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
Page 1 of 11
Forum » We ARE MONGOLIANS!!! » Summer project 2006! » "Хандивын өдөр" зуны ажил (DMTS 2006)
"Хандивын өдөр" зуны ажил
DegiDate: Monday, 2009-04-27, 5:18 AM | Message # 1
Major general
Group: Moderators
Messages: 493
Reputation: 2
Status: Offline
Сайн байна уу?
Залуучуудыгаа дэмжин "Зуны ажил"-д оролцох гэж буй оюутан танд DMTS 2006-ийн өмнөөс үнэхээр их баярлаж буйгаа илэрхийлье.

7 сарын 1 буюу Moнголын хар өдрийн дурсамжийг өөрчлөн, ядуурлын эсрэг хүн бүр зогсох ёстой гэсэн санааг дэмжин "Сар бүрийн эхний өдөр бусдад тус хүргэе" гэсэн уриан дор 2009 оны зун УБ хотод байх оюутнуудыг"Хандивын өдөр" сайн дурийн ажилд оролцохыг ДМТС 2006 төгсөгчид уриалж байгаа юм.
Энэхүү ажлаар бид УБ хот дах айл өрхүүдээр хуваагдан явж хандив цуглуулан түүнийгээ ядуу айл өрхүүд болон асрамжийн газруудаар тараан нэг өдрийг бусдын төлөө зүрх сэтгэл, цаг заваа зориулах юм.

Ta delgerengui tusliin talaar dooroos unshij bolno.


Naizuud mini zorigtoi baigaarai!!!
 
DegiDate: Sunday, 2009-05-31, 9:42 AM | Message # 2
Major general
Group: Moderators
Messages: 493
Reputation: 2
Status: Offline
*Хандивын Өдөр*

Товч танилцуулга

Монголын эдийн засгийн болон улс төрийн хямралаас үүдэн ажилгүй хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэн, иргэдийн амьдрал хүндэрч буйг нийгэмд цөөн боловч онцлон тэмдэглэсээр олон жил болж байна. Нөгөөтэйгүүр Монголын ирээдүй болсон оюутан залуус маань зуны амралтаа үр бүтээл багатай өнгөрөөдөг нь ажиглагддаг. Иймээс залуучуудын энэ хүч бололцоог ашиглан Улаанбаатар хотод 7 сарын 1 наас 3 ны өдөр ядуурлын эсрэг “Хандивийн өдөр” сайн дурын ажлыг Дархан Монгол Туркын Хамтарсан Сургуулийн 2006 оны төгсөгчид санал гарган зохион байгуулах гэж байгаа юм.

Улаанбаатар хот дох сарын амьжиргааны доод түвшин 101100 төг буюу үүнээс бага орлоготой иргэдийг ядуу хэмээн тооцхоор 2009 оны 3 сарын 25-ний өдөр шинэчлэн тогтоожээ. Гэтэл цалингийн доод хэмжээ 108000 төг байгаа нь ажилгүй болон асрамжинд амьдардаг иргэдын амьдрал ямар хүнд байгааг илтгэх зөвхөн тоон үзүүлэлт юм. Нэн ядуу иргэдэд, асрамжийн төвийн хүүхдүүд болон ахмадуудад туслах энэхүү төслийг хэрэгжүүлснээр тэдний нэг хоногийн болон нилээн хэдэн жилийн багахан хэрэцээг хангах сэтгэлийн тус хүргэх юм. Цаашлаад оюутан бид нэн ядуу иргэдийн амьдралыг биечлэн харж, асуудлуудыг нь сонссоноор магадгүй тэдний амьдралд туслах, үр дүнтэй арга замуудыг олж болох юм.

Залуучуудыг уриалан 7 сарийн 1-ний өдөр Улаанбаатар хотын орон сууцанд амьдардаг айл өрхүүдээс хэрэгцээнээс нь илүү хувцас, хичээлийн хэрэгсэл, хоол хүнс, мөнгөн тусламж, тоглоом, гэр ахуйн хэрглэл, ариун цэврийн хэрэглэл гэх мэт зүйлсийг цуглуулан нэн ядуу болон асрамжийн газруудад биечлэн тараах болно. Ажлын үр дүнд хэрэглэгддэггүй эд зүйлсийг хог хаягдал болхоос сэргийлэн “дахин хэрэглэн” эх дэлхий, байгалиа хамгаалах дэлхийн аянд хөл нийлуулэх юм. Хийсэн ажлаа дүгнэн явсан газар, уулзсан хүмүүс болон тэдний амьдралыг зургийн хальснаа буулган нийгэмдээ буцаагаад “Таны тус хэн нэгэнд хэрэгтэй” гэсэн мессэж тараахыг зорьж байгаа юм.

Төслийг бид хамгийн бага зардлаар хийж, олон хүнд туслахыг зориж байна. Тиймээс биднийг “Yadigar боловсролын сан” болон мэдээлэл сурталчилгаа, тээврийн хэрэгсэл, тараах материал хэвлэн олшруулах тал дээр туслахыг залуучуудыг дэмждэг болон нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг иргэд болон байгууллагуудаас хүсч мөн уриалж байгаа юм.


Naizuud mini zorigtoi baigaarai!!!
 
DegiDate: Sunday, 2009-05-31, 9:54 AM | Message # 3
Major general
Group: Moderators
Messages: 493
Reputation: 2
Status: Offline
Оршил буюу танилцуулга

Хэрэгцээ шаардлага:
Эдийн засгийн хямрал хүн бүрийн амьдралд хүндхэн тусч байгаа энэ үед хүн чанараа гээлгүй бидний тус хамгийн ихээр хэрэгтэй буй иргэддээ тусламжийн гараа улам урт сунгах хэрэгтэй.

Зорилго:
Монголд болон гадаадад суралцагч оюутнуудыг зуны амралтаа үр бүтээлтэйгээр өнгөрөөхөд буюу ядуурлын эсрэг чиглэгдсэн сайн дурын ажилд өргөнөөр оролцуулах, цаашдын оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад нийгмийн бодит байдлыг хэн нэгний үгээр бус өөрсдийн нүдээр үзэхэд оршино.
*Мөн сар бүрийн эхний өдөр хүн бүр бусдад туслан, бусдын төлөө чадах бүхнээ хийх өдөр болгохыг эрхэм зорилгоо болгож байна.

Зорилт:
•100 оролцогч 5 хороололд хуваагдан явна. Цугласан хандивийг нь нэн ядуу 200 айлд болон асрамжийн газруудад тараах.
• Нэн ядуу өрхүүдэд тусламжийн мэдээлэл (үнэгүй үйлчилгээ үзүүлдэг, ажил зуучилдаг байгууллагууд гэх мэт) тараах, мөн хандив өгсөн айлуудад өөрийгөө болон дэлхийгээ хайрлах бяцхан зөвлөгөө тараах
• Видео, зураг зэргээр хийсэн ажлаа, явсан газраа баримтжуулан авснаар буцаагаад нийгэмдээ богино хэмжээний мессэж тараах.
• Цаашдаа сайн дурын ажил хийх сонирхолтой оюутнуудийг ТББ-уудтай холбож өгөх
• Оролцогч бүрээс ажлын эцэст санал асуулга авах мөн тэмдэглэл бичүүлж үлдээх (ямар сэтгэгдэл төрсөн, юу сурсан...г.м)

Арга зам
Төслийг “Хандив цуглуулах”, “Хандив тараах” гэсэн 2 хэсэгт хуваан хийнэ.

1.Хандив цуглуулах
• Хандивийн өмнө

1. Оролцогчдыг уриалах:
- Facebook group нээн оюутнуудыг уриалах, хүмүүст нээлттэй мэдээлэл өгөх.
-Залуучуудыг уриалах “нэрээ бичих цаасыг” найзууддаа, оюутнуудад үзүүлэн сонирхсон хүмүүсийн нэр, утас, email хаягийг нь авах
-“Сайн дурын оюутнууд” гэсэн эмблем хийж, оролцогч бүрт тарааж өгнө.
- Зохицуулагч нар ДМТС гэсэн подвалк өмсөнө.
-Banner хийж интернэтээр сурталчлах
2. Хүмүүсийг Хандив өгхөд уриалах:
- Иргэдийг уриалсан зарыг явах айлуудынхаа орцны үүдэнд 6 сарийн 27, 28нд тавих
-FM Radio, ТВ болон бусад мэдээллийн хэрэгслээр зар тавих ба сурталчлах
-Supermarket уудаас 7 cарын 1 нд үйлчлүүлэгдийг уриалан хандивын ширээг дэлгүүртэй байрлуулах зөвшөөрөл авах

3. Биднийг дэмжих байгууллага олох
- Yadigar санг eрөнхий дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэх
- Монголын ашгийн бус байгууллагууд, Гандан болон Банкнуудад танилцуулах
-Мөн Импати төвөөс 7 сарын 1 нээс 3 ны хооронд хандивын зүйлсийг хадгалах өрөөг хүсэх

4. Бусад
-Баг бүрт хандив цуглуулхад дагах маршрут тарааж өгнө.
-Сайн дурын оролцогчдын эрх үүрэг болон төсөлтэй оролцогч бүр уншиж танилцана.
- Иргэдэд тусалдаг ТББ уудын нэрсийг, товч тайлбарын хамт нэгтгэх (үнэгүй үйлчилгээ үзүүлдэг, ажил зуучилдаг байгууллагууд гэх мэт)


Naizuud mini zorigtoi baigaarai!!!
 
DegiDate: Sunday, 2009-05-31, 9:55 AM | Message # 4
Major general
Group: Moderators
Messages: 493
Reputation: 2
Status: Offline
• Хандивийн өдөр (7сарын1) хийгдэх ажлууд:
-7 сарын 1-ний өдрийн өглөө 9 цагт 10 багийн сайн дурынхан Сүхбаатарын талбай дээр цуглан Чингисийн хөшөөнд Төрийн дууллаа дуулан, тус тусынхаа өгөгдсөн газрын зурагны дагуу явцгаана.
-Багууд дотроо хэрхэн зохион байгуулалттай явахаа өөрсдөө шийднэ.
-100 оюутан тус бүр 10 хүүхдээс бүрдсэн 10 баг болон УБ хотын 40 мянгат, 3-4 хороолол, 1-р хороолол, Төмөр зам, 13-р хороолол, хотхонууд гэх мэт газруудад хуваагдана.
- 7 сарын 1 ны өдөр оролцогцдыг хотын төвөөс 2 том оврын автобус хоёр тийш нь хүргэж өгөх ба орой нь буцааж авна.
-Айлуудын хэрэгцээнээс илүү хувцас, хоол хүнс, ариун цэврийн хэрэгсэл, мөнгөн тусламж, хичээлийн хэрэгсэл, тоглоом, гэр ахуйн хэрэгсэл гэх мэт хүн дахин ашиглаж болхоор зүйлсийг цуглуулна.
-Хандив өгсний хариуд талархлын үгийн хамт бяцхан зөвлөгөө тараах ба буцаж холбогдох хаягаа хамтатгана.
-Оролцогчид өөрсдийн уух ус, хүнсээ гэрээсээ бэлтгэнэ.
-Хандивийн зүйлсээ Эмпатти-ийн байранд авчран нэгтгэнэ
-Хамгийн их хандив цуглуулсан багийг шагнана (юугаар гэдгийг нь шийдээгүй мүвий тикет, караокэ, эсвэл мөнгийг нь өгөх...)

2. Хандив тараах
- Оюутнуудыг сайн дурын ажилд идэвхитэй оролцуулах зорилгын хүрээнд Хандив тараах ажил нь оролцогч бидэнд нийгмийн эмзэг давхаргын хүмүүсийн амьдралыг бодитоор харах, тэдэнтэй уулзан саналыг нь сонсох боломж олгох төслийн хамгийн чухал ажил юм.
-7 сарын 2 ны өдөр цуглуулсан хандиваа нэн ядуу өрхүүдэд, Хүүхдийн болон Ахмадын асрамжийн газруудад хуваарилна.
-Нэн ядуу өрхүүдийн байршлыг болон ам бүлийн мэдээллийг хороонуудаас авна. УБ хотын нэн ядуу 2 дүүргийг сонгон, түүнээсээ тус бүр 2, 2 хороодыг сонгож тус бүрээс нь 50 айл буюу нийт 200 өрхөд хандив тараахаар сонгон авна.
- Сайн дурын 4 хүүхэд бүрт нэг машин оногдох бөгөөд нэг хороонд 2 машин оногдохоор тооцвол асрамжийн газар луу явах нэг машинтай нийлэн ойролцоогоор 9 машин хэрэг болно. Хүүхдийн болон ахмадын асрамжийн газар луу явах машин нь микро байвал сайн, олон зүйл хийж болхоос гадна олон хүүхэд сууж болно.
-Монголд үнэгүй хийж болох зүйлсийн жагсаалтыг тараах (шинжилгээ, зарим тусламж,)
-Оролцогчид өөрийн машинтай бол сайн санааны үйлсэд ашиглаарай гэж хүсч байна.
- Хангалттай машин олоогүй тохиолдолд гудамжинд *Бензинтэй бол бидэнд туслаач* гэсэн уриа барин жолооч нарыг оролцохыг уриална.
-Явах газруудын маршрут өгөгдсөн байна.

3. Ажилтан
*Хандив цуглуулах ажил ганцхан сайн дурын оюутнуудын туслалцаатайгаар явагдах учраас оюутнууд бүх ажлаа хуваан хийх болно.
*10 хүнтэй багуудад хуваан баг бүрд ДМТС ын дэмжигч, зохицуулагч онооно.
*Ерөнхий зааврыг зохицуулагч нарт өгөн тэд нар цааш багийнхаа үлдсэн гишүүдэд тайлбарлах, тэднийг урамшуулах, багаа зохион байгуулах, болон асуудлийг бусадтайгаа хамтран шийдвэрлэнэ . Багийн оролцогч болгоний нэр, э-мэйл хаяг, утас, байршил зэрэг мэдээллийг нэгтгэн хадгална
*Номин, Уянга (А), Гангаа, Дээгий (А), Төгсөө, Солонго, Сувдаа, ДөЛөө, Ариука, Эрдэнээ, Пүүжээ, Дархаа зэрэг хүмүүс удирдах багаа бүрдүүлнэ мөн зохицуулна.
*Оролцогч бүр өөрсдийн зургийн камераа авч явна.

Vнэлгээ дvгнэлт, тайлан.

Энэхүү төсөл нь сурч боловсорч буй оюутануудад Монголд тулгамдаж буй асуудлуудын бодит байдлыг ажиглан боломжит арга замуудыг хайхад болон ирээдүйд хэрэгтэй туршлага болох юм. Төслийн үр дүнг оролцогчдоос авах санал асуулгаар тогтооно бидний ажил хэр үр дүнтэй явсан эсэхийг үзэх ба, дараа дараагийн ажилд оролцох сонирхол нэмэгдсэн эсэхнийг үзнэ.. Мөн хийсэн ажилаа, харсан бүхнээ нийгэмд хүргэх видео, зураг зэргийг баримтжуулан авна.

Тєсєв
Бидэнд
А. Зар сурталчилгаа
Б. Тээвэр
В Хүмүүст тараах материал хэвлэн хувилах зэрэг ажилд тусламж хэрэг болно.

Yadigar сангаас 7 сарын 1 ны өдөр оролцогцдыг хотын төвөөс хоёр тийш хүргэж өгөх ба буцааж авах 2 том оврын автобус болон 7 сарын 3 ны өдөр айлуудаар явах машин зэргийг бидний ажлыг дэмжин олгохыг хүсч байгаа юм. Мөн тараах материалыг хэвлэн олшруулж өгхийг хүснэ.


Naizuud mini zorigtoi baigaarai!!!
 
DegiDate: Wednesday, 2009-06-03, 7:22 PM | Message # 5
Major general
Group: Moderators
Messages: 493
Reputation: 2
Status: Offline
Tusul hynah huuhduuded: Ene Format aar tavisan bga. Dutuu zuilsiig ni nemeed, iluug ni zasvarlaad forumd tavij bolno esvel group ruu yvuulj ch bolno. Bayrlalaa
1. Тєслийн баримт бичгийн хавтас. Энэ бол танай байгууллага, таны нэрийн хуудас гэсэн vг юм. Иймд анхаарал татахаар байвал зохино.

2. Товч танилцуулга.

Энэ бvлэгт тєслийн мєн чанар, агуулгыг тодорхой, товч бичих бєгєєд хагас хуудас, дээд тал нь нэг хуудас байвал зохино. Дараахь асуултад хариу єгєхvйц нэгээс хоёр єгvvлбэр байхад хангалттай.
Vvнд:
- Тєслийг хэн хэрэгжvvлэх вэ?
-Тєсєл хэнд, ямар учраас хэрэгтэй вэ?
-Тєслєєс ямар vр дvн гарах вэ?
-Тєслийг хэрхэн яаж хэрэгжvvлэх вэ?
-Тєсєлд хэдий хэр хєрєнгє шаардлагатай вэ?

3. Оршил буюу танилцуулга. Захиалагч байгууллагын тухай мэдээллийг агуулдаг. Vvнд тєслийг хэн єгсєн, хэн хэрэгжvvлэх, тєсєлд оролцогчид чухам яагаад мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, итгэл vнэмшил, алдар хvндийн хувьд энэ ажлыг бусдаас илvv гvйцэтгэх чадвартай гэж vзэж байгаа тухай єгvvлнэ.

4. Хэрэгцээ шаардлага. Энэ бvлэгт тухайн тєслийг ямар шаардлага, хэрэгцээг vндэслэн ямар бэрхшээл, асуудлыг шийдвэрлэхийг зорьсон, энэ нь захиалагч байгууллагын зорилго, зорилттой хэрхэн уялдаж буй тухай єгvvлнэ.

5. Зорилго, зорилт. Хандивлагч энэ бvлгээс тєслийн vр дvнгийн тухай тодорхой тєсєєлєлтэй болдог. Зорилго нь чухам юуны тєлєє энэ тєслийг бичив гэдэгт хариу єгєх ёстой. Зорилт бол тєслийг хэрэгжvvлэхийн тулд хvрэх тодорхой vр дvн юм. Зорилт, vр дvнг тоон чанараар vнэлдэг.

6. Арга зvй. Энэ бvлэгт тєлєвлєсєн vр дvнд хvрэх, бэрхшээл асуудлыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжvvлэх арга хэмжээ, явуулах vйл ажиллагааг заадаг. Тухайн тєслийн зохион байгуулалт, ажлын тєлєвлєгєєг энд оруулах ёстой. Мєн энэ хэсэгг чухам юу хийх вэ? хэн, хэзээ хэр хугацаанд энэ ажлыг хэрхэн, ямар дарааллаар гvйцэтгэх вэ, ямар нєєц бололцоог ашиглах вэ гэдгийг ойлгомжтой, тодорхой бичнэ.

7. Vнэлгээ дvгнэлт, тайлан. Энэ бvлэгт тєслийг тєгсгєлд нь яаж vнэлж, дvгнэх тухай саналаа бичнэ. Vvнд тухайн тєсєл зорилгодоо хvрсэн эсэх, тєслийн явцад тавих хяналтын аргын тухай єгvvлнэ. Мєн хийсэн ажил, зарцуулсан хєрєнгийн талаарх тайлангаа гаргах тухай дурьдах ёстой.

8. Тєслийн баталгаат байдал, дараагийн санхvvжилт. Энэ хэсэгт тухайн тєслєєр олсон амжилтаа бататгах, vйл ажиллагаагаа єргєжvvлэхийн тулд санхvvгийн ямар арга, эх vvсвэр ашиглах тухайгаа тайлбарлана. Vvндээ тухайн тєсєл дууссаны дараа энэхvv ажил, санаачилгыг дэмжих нєєц бололцоо бий гэдгийг хандивлагчид нотлох ёстой.

9. Тєсєв. Тухайн тєслийг хэрэгжvvлэхэд шаардлагатай хєрєнгийн тухай бvх мэдээллийг энэ бvлэгт тусгана. Энд тєслийн хvрээнд хийх ажил, vйл ажиллагааны бvх зардлыг жагсааж, дараахь асуултын хариултыг бэлтгэсэн байвал зохино.
Vvнд:
- Хандивлагчаас хичнээн хэмжээний санхvvжилт хvсэж байгаа
- Санхvvжилтийн vлдэж буй хэсгийг ямар эх vvсвэрээс олох
- Хєрєнгє чухам юунд зарцуулагдах

10. Хавсралт. Тєслийн баримт бичигт захиалгын агуулгыг тодотгож, тайлбарласан нэмэлт мэдээлэл, материалыг хавсаргасан байна.
Төслийн гол өгүүлэмж хэсэг. Yүнд, төслийг.

Дараа нь оршил буюу танилцуулах хэсэг байна. Энд захиалагч байгууллагын тухай танилцуулгыг дэлгэрэнгүй хийж өгөх ёстой. Дээр нь тухайн төслийг хэн өгсөн. Хэн хэрэгжүүлэх гэж байгаа, оролцох хүмүүс ямар боловсролтой болох. Тэдгээрийг хэрхэн сонгосон шалгуураа тусгах нь зүйтэй юм.

Төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага гэж байна. Энэ бүлэгт ямар шаардлага, хэрэгцээг үндэслэн ямар бэрхшээлийг шийдвэрлэхэд зориулагдсан тухайгаа тусгаж өгнө,

Зорилго, зорилт. Хандивлагч энэ бүлгээс төслийн үр дүнгийн талаар тодорхой төсөөлөлтэй болдог. Зорилго нь чухам юуны төлөө энэ төслийг бичив гэдэгт хариу өгөх ёстой. Зорилт, үр дүнг тоон чанараар үнэлдэг. Төсөл хэрэгжсэний үр дүнд тухайн байдал ягяажөөрчлөгдөх талаар энэ бүлэгт л бичих ёстой юм.

Арга зүй. Энэ бүлэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээл, асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах үйл ажиллагааг заадаг.

Yнэлгээ, дүгнэлт, тайлан. Энэ бүлэгт чухам юу бичих нь нэрнээсээ ойлгомжтой байгаа байх. Төслийн төгсгөлд яаж үнэлж дүгнэх тухай асуудал энд тусгагдана. Тухайн төслийг хэрэгжүүлснээр зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналт шалгалтын тухай өгүүлнэ.

Төслийн баталгаат байдал, дараагийн санхүүжилт. Энэ бүлэгт төслийг хэрэгжүүлснээр олсон амжилтаа цаашид өргөжүүлэхийн тулд ямар ажил хийх шаардлагатай, мэн ямар эх үүсвэр ашиглавал зохилтой талаар бичих хэрэгтэй юм. Төслийн есдэх хэсэгт "төсөв" гэсэн бүлэг орно.

Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг энэ бүлэгт тусгана. Тэгэхээр шаардагдах хөрөнгө мөнгийг:

а/ хандивлагчдаас нийт хэдий хэмжээний хөрөнгө мөнгөний санхүүжилт хүсч байгаа,

б/ санхүүжилтийн үлдсэн хэсгийг ямар эх үүсвэрээр олох,

в/Хөрөнгө чухам юунд зарцуулагдах болохыг бичнэ.

Хамгийн сүүлийн буюу хавсралт бүлэг. Төслийн баримт бичигт захиалгын агууллагыг тодорхойлж тайлбарласан нэмэлт мэдээлэл, материалыг хавсаргаж өгнө. Ингэсэн цагт Таны төсөл бэлэн болно.


Naizuud mini zorigtoi baigaarai!!!
 
dQLQQDate: Friday, 2009-08-28, 1:52 PM | Message # 6
Major general
Group: Moderators
Messages: 392
Reputation: 4
Status: Offline
За бүгд энэ зун төлөвлөж байсан ажлуудаа амжилттай хийж гүйцэтгэсэн болохоор бүгдэнд нь баяр хүргэе:!

75/dulguun.png[/img]
 
Forum » We ARE MONGOLIANS!!! » Summer project 2006! » "Хандивын өдөр" зуны ажил (DMTS 2006)
Page 1 of 11
Search:

Copyright by Билгүүн Батсүх © 2017
Free website builderuCoz